| | USD/MNT 0₮

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу ХУД-т эсвэл аавынхаа нутаг Архангайд нэр дэвшихээр яригдаж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сар 26-ны Лхагва гарагт болно. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүн сонгогдон, төр түшнэ. Тухайлбал, тэдний 78 гишүүн нь 13 бүсчлэл болгон хуваасан тойргоос сонгогдох бол, 48 нь намын жагсаалтаар парламентад сонгогдох юм.

Харин зарим улс төрийн намууд тойрог буюу 13 бүсэд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг зарлаж эхлээд байгаа бол, МАН, АН-ын нэр дэвшигчдийн нэрс удирдлагуудынхаа түвшинд яригдаж, эцсийн шийдвэр гараагүй байна.

Тодруулбал,  сэтгүүлч Ч.Лодойсамбуу Хан-Уул дүүрэгт  буюу 12 дугаар бүсэд нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа аж. Улмаар тойргууд дээрээ рейтингийн ерөнхий судалгааг эхлүүлээд буй.

“Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хувьд хэвлэл мэдээллийн салбарт 15 орчим жил ажиллаж буй туршлагатай сэтгүүлчдийн нэг. Энэ хугацаанд гэрэл зургийн чиглэлд илүүтэй гаршсан, нийгмийн асуудалд мэдрэмжтэй ханддаг нэгэн хэмээн үнэлэгдсэн.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.