| | USD/MNT 0₮

Гадаадын тагнуултай хамтарсан гэх хамба З.Санждорж “хуурамч богд“ тодруулахаар зэхэж байсан нь тогтоогджээ

Энэ сарын эхээр хамба лам З.Санждорж болон түүний зөвлөхөөр ажилладаг Д.Бямбажав нарыг Монгол улсын эрүүгийн хуулийн 19.4-т зааснаар буюу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа билээ. Саатуулах болсон үндэслэл нь тэднийг гаднын тагнуулд мэдээлэл өгч, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, хяналт, шалгалтын явцад "Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж нь "хуурамч" богдыг тодруулахаар бэлтгэж байсныг эд мөрийн баримттайгаар тогтоосон байна. Уг хяналт шалгалтын үр дүнг тодруулбал, тэрээр 2020 онд өөрийн нууц хүүг Х Богд болгон тодруулахаар зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.