| | USD/MNT 0₮

"Европын охидын математикийн олимпиад"-аас монгол хүүхдүүд гурван медаль авлаа

Гүрж улсын Цхалтубо хотод 2024.04.11-17 ны өдрүүдэд болж буй "Европын охидын математикийн олимпиад"-аас монгол хүүхдүүд гурван медаль авлаа. Дэлгэрүүлбэл, Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сургуулийн сурагч Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртжээ. Монгол хүүхдүүд багаараа 69 оноо авч 23 дугаар байранд жагссан байна. Тус олимпиадад Монголоос оролцох сурагчдын эхний шалгаруулалтыг нэгдүгээр сарын 20, 21-ний хооронд 9-12 дугаар ангийн эмэгтэй сурагчдын дунд явуулсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.