| | USD/MNT 0₮

Дорноговь аймагт тусгаарлалтад байсан Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Коронавирусийн халдвартай болох нь батлагдсан Франц Улсын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байсан юм. Тус ирэгний өнөөдөр өглөө ХӨСҮД-д тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. 

Тэрбээр: "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.

 

LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.