| | USD/MNT 0₮

Хүүхэд нь эндсэн бол алдарт эхийн одон олгодоггүй байх заалтыг өөрчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ. Учир нь хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах болзол хангасан ч аль нэг хүүхэд нь эндсэн тохиолдолд олгодоггүй байх одоо хэрэгжиж буй зохицуулалтыг халахаар энэ хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн бол тус одонг олгож буй. Мөн "Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж хуульд заажээ.

https://president.mn/28940/

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.