| | USD/MNT 0₮

Ж.Чинбүрэн: Өнөөдөр эмийн хүртээмжтэй холбоотой асуудлаар долоон багц асуудлаар сонсголыг зохион байгуулна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр /2024.04.16/ болж буй. Өнөөдөр эмийн хүртээмжтэй холбоотой асуудлаар долоон багц сонсголыг зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын Гишүүн тухайн сонсголыг даргалагч Ж.Чинбүрэн ийн мэдээлэв.

Тэрбээр, “Бид өчигдөр эмийн хүртээмжийн талаар хэлэлцсэн. Өчигдрийн хуралдаанд иргэд, үйлчлүүлэгчийн төлөөллөөс бол нэлээн ноцтой зүйлүүдийг хэлж байсан. Тухайлбал, уналт таталттай иргэдийн эм нь хөнгөлттэй үнэд орсон хэр нь улсын бүртгэлд байдаггүй. Монгол Улсдаа худалдан борлуулах боломж нь байхгүй байна. Хавдрыг даван туулагчдын ТББ-аас 2021 оноос хэрэгжиж эхэлсэн сайн зүйлээ буцаад хэрэгжихгүй болгоод байна. Хавдартай өвчтөнүүдэд олгодог эмийн хөнгөлөлтийн асуудал дээр буцаад сайн туршлагуудаа, хаалгыг нь хаагаад байна гэдэг асуудлыг ярьж байлаа. Б,Д вирус дээр чанартай сайн эмийг хэргэлдэг баймаар байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад энэ дээр санаачилгатай ажиллахгүй байна гэдэг талаар гомдол мэдүүлж байлаа.

Өнөөдөр эмийн хүртээмжтэй холбоотой асуудлаар долоон багц сонсголыг зохион байгуулна. Төрийн байгууллага дахь эм хангамжийн хамаарлын асуудлыг хэлэлцэнэ” гэв.  

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.