| | USD/MNT 0₮

ЭМЯ:ХАЛДВАР НЬ БАТЛАГДСАН ФРАНЦ ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д ШИЛЖҮҮЛЭН АВСАН

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдлыг сайд танилцуулж мэдээлэл өгсөн. Тэндээс тодорхой шийдвэрүүд гарсан. Нислэгүүдийг түр зогсоож, тусгай үүргийн онгоцыг явуулж иргэдээ авах, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгож, цахимаар ажил үүргээ хийх нөхцлийг бий болгосон.

Өнөө өглөө Москва Улаанбаатарын чиглэлээр 107 иргэн ирснээс 70 иргэнд асуумж асууж шинжилгээ авсан. Ингээд Бага баяны аманд 30 хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д 9 хүнийг, Дарханд 63 хүнийг тусгаарласан байгаа бол Сэлэнгэд 65 хүнийг тусгаарласан байдалтай байна.

Харин батлагдсан нэг тохиолдолтой ойрын 171 хүн байгаа. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тусгаарлалт цааш үргэлжилнэ. Батлагдсан нэг тохиолдол байгаа газар дээр манай баг хамт олон ажиллаж, зөвлөх багтай зөвлөлцсөний эцэст тухайн иргэнийг шилжүүлж авсан. Замд буюу тээвэрлэлтийн явцад ямар нэгэн эрсдэл гараагүй. Амин үзүүлэлтүүд хэвийн байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Франц иргэнтэй ойрын хавьтлын 98 хүний хариу гараагүй байна. Эдгээр хүмүүсийг тусгаарласан байдалтай байна. 

 

 

 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ковид 19-ийн халдвартай франц иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэн авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.