| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Амиа алдсан алба хаагч зориулалтын хэрэгсэлтэй гал руу орсон

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцгой байдлын албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг болон энэ албаны хангамж нөхцөлтэй холбоотойгоор цаг үеийн мэдээлэл өглөө.

Тэрээр "Амьсгалын төхөөрөмжийг эвдэлбэл алба хаагчид өөрөөсөө төлдөг зүйл огт байж болохгүй. Албаны шалгалт оруулсан явж байгаа. Алба гүйцэтгэж яваад эд хэрэгсэл эвдрэх битгий хэл амь насаа алдах тохиолдол гарч байна. Зориулалтын дагуу ашиглах газар нь ашиглах л ёстой. Амиа алдсан алба хаагчийг мөн тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгсөн үү гэх асуудлыг дээд албан тушаалтнуудаас тодруулсан. Тухайн алба хаагч албан ёсоор хүсэлт өгөөгүй, өөрөө тэтгэвэрт гарна гэсэн бодолтой байсан гэх мэдээллийг удирдах албан тушаалтнууд нь өгсөн. Миний авсан мэдээлэл болон албаны шалгалтаар нас барсан алба хаагч зориулалтын тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хэрэгсэлтэй гал руу орсон гэсэн" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.