| | USD/MNT 0₮

СОНСГОЛ: Элэгний В, Д вирусын эсрэг 15 мянган төгрөгний үнэтэй эм, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЖАГСААЛТАД 45 МЯНГА БОЛООД НЭМЭГДСЭН БАЙНА

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Түр хорооны гишүүд шинжээчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон хэр нь хүрэлцдэггүй гээд хүүхдээ тэвэрсэн ээжүүд жагсаж байсан. Бидний эмэнд зарцуулсан мөнгөн дүн 90-137 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа. Уналт таталтын эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар шийдвэр гарсан. Гэтэл уналт таталтын эмэн дотор тураах эм орсон баримт байна. Эмийн чанарын асуудал их байна. Зайлшгүй эмийн жагсаалатд орох даралтны эм эмийн сангуудаар байдаггүй. Ингээд 30,40 мянган төгрөгийн эмээ шахдаг байдал байна. Гэтэл тэр эм нь үйлчилдэггүй. Эмийн дасал болж байгаа жишээ ч байгаа юм. Даралтны эм гэхэд л 20 метрийн зайд өөр өөр үнэтэй байгаа юм.

ГЭРЧ: Би уналт таталттай иргэдийн төлөөлөл байна. Би 20 гаруй жил уналт таталтын өвчнөөр өвдсөн. Эмийн чанар муу байна гэдэгтэй санал нэг байна. Гаднаас маш их эм авч уудаг. Гэтэл энэ эмнүүд нь Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон байдаг. Уналт таталтын ганцхан тарлига байдаг. Уг нь Герман болон Францаас шулуун гэдсээр хийж болох лаа байдаг. Монос фарм энэ эмийг оруулж ирсэн боловч эмнэлэг, өрхийн эмнэлэгүүд нь хүлээж аваагүй.

ГЭРЧ: Би элэгний В,Д вирустэй иргэдийг төлөөлж ирсэн иргэн Буянтогтох гэж хүн байна. Элэгний Д вирустэй 150 мянган иргэн байна. Энэ бол хамгийн урвуу гаж нөлөөтэй үхэл хүргэдэг аюултай вирус. В,Д вирусын тал дээр эм эмчилгээ гэж бараг байхгүй. Нэг эм байдаг эрүүл мэндийн даатгалаар олгодог 15 мянган төгрөгийн үнэтэй эмийг даатгалаас хасаад өөр эмийг 45 мянган төгрөгөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулчихсан. Чанаргүй эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж ашиг олоод байгаа юм биш үү.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.