| | USD/MNT 0₮

"Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аянд нэгдэхийг уриалж байна

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 08-наас эхлэн үе тэнгийн дээрэлхэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дээрлэхэлт дэлгэрэх ёсгүйаяныг нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Тодруулбал, Сүүлийн үед сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тухайлбал, энэ  оны  эхний 3 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 256 бүртгэгдэж, үүнээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63 бүртгэгдсэн нь  өмнөх оны  мөн үеэс 1.6  хувиар  өссөн аж. Үүнээс хүүхдийн эсрэг  үйлдэгдсэн  563 гэмт хэрэгт 613 хүүхэд хохирч,  96 буюу 18.6 хувь  өсөлттэй байна.

Энэхүү аянд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар болон еренхий боловсролын сургуулиуд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд дэмжин оролцож байна.

Аяны хүрээнд  сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс  татгалзах санаа сэдлийг өгөх олон олон нөлөөлийн болон сурталчилгааны ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.