| | USD/MNT 0₮

Ц.САНДАГ-ОЧИР: 2022 онд эм импортлогчид асар их ашиг олсон ч үнэ нь буураагүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг  хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр /2024.04.15/ боллоо. Энэ үеэр МУИХ-ын Гишүүн Ц.Сандаг-Очир ийн мэдээлэв.

Тэрбээр, “Яг энэ 1к эмийн өөрийн өртөг би бол энэ таны гаргасан хуудаснаас харахад 2022 онд бол асар их ашиг хийсэн байхаар харагдаж байна. Яагаад гэхээр Монгол Улсад 2022 онд эмийн үнэ буураагүй байхгүй юу. Эмийн үнэ буураагүй байхад эмийн өөрийнх нь үнэ асар бага болсон. Өмнөх онуудтай харьцуулахад 21 онтой харьцуулахад 39 доллар буюу 111 мянган төгрөгтэй тэнцэж байсан эм 1кг эмийн өөрийн өртөг 2022 онд 16 доллар буюу 51 мянган төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл Монгол Улсад эмийн үнэ буураагүй. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэвэл үндсэндээ 2022 онд эм импортлогч нар асар их ашиг хийсэн байхаар харагдаж байна” гэв.  

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.