| | USD/MNT 0₮
Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг 13 настай ламхай хүү дээд үеийн ах лам нартаа хүчирхийлүүлдэг байсан нь өнгөрсөн оны зургаадугаар сард ил болж байсан. Гэвч, хэргийг шалгах явцад хохирогчид нэгээр тогтохгүй болох нь илэрсэнээс гадна дөрвөн хүүхэд холбогдогчоор тогтоогдож байсан юм. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй ламхай хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.