| | USD/MNT 0₮

Японы иргэн Миэко Нагаока 1500 метрийн чөлөөт сэлэлтээр сэлсэн анхны 100 настай хүнээр бүртгэгдлээ

Японы иргэн Миэко Нагаока 1500 метрийн чөлөөт сэлэлтээр сэлсэн анхны 100 настай хүнээр бүртгэгдлээ.

Тодруулбал, тэрбээр 100-104 насны ангилалд сэлсэн цор ганц тамирчин байсан гэж Японы Киодр агентлаг мэдээлэв. Тухайн тэмцээн задгай биш 25 метрийн усан санд болсон байна. Тэрбээр эхлэхдээ гараанаасаа хоцорсон ч стандартыг ханган сэлж чадсан ба 1 цаг 15 минут 54.39 секундийн амжилт үзүүлжээ.  Миэко Нагаока сэлж дууссаны дараа “Би энэ зайг туулсандаа баяртай байна. 105 нас хүртлээ усанд сэлэхийг хүсэж байна” гэж хэлсэн байна.  

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.