| | USD/MNT 0₮
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан яг одоо эхэлж байна. Бөхчүүдийг танилцуулах үеэр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Улсын начин Амарын Батмөнх харагдлаа. Түүний хувьд бөхийн спортоосоо хөндийрч хөдөө аж ахуй эрхэлж, бүр сумынхаа Засаг даргыг олон жил хийгээд сураг чимээгүй болсон юм. Тэгвэл амаргүй барилддаг А.Батмөнх начин маань Монгол бөхийн өргөөндөө буюу заал танхимын барилдаандаа эргэн иржээ. Түүний барилдааныг үзэх дуртай фэнүүд болон бөхийн хорхойтнууд баярлаж байгаа бололтой "А.Батмөнх начин барилдах гэж байна шүү" гэсэн постуудыг хөврүүлсэн харагдана. Ингээд ид залуу насандаа ид хавтай барилддаг байсан начинд амжилт хүсье.