| | USD/MNT 0₮

Д.Дагвадорж: Үхсэн ацны чинь улстөр, намайг тайван орхи

Японы сумогийн хамгийн дуулиантай аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж эх орондоо ирээд 10 гаруй жил болжээ. Япон соёлд суралцсан гэхээсээ илүү хээгүй, билэг танхай зангаараа үлдсэн хүн гэж харж ярвдаг. Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сумогийн их аварга Улсын циркийг хувьчилж авснаас болоод нэр хүнд нь навс унасан. Гэсэн ч гандан буурахгүй, түүнийг энэ жилийн сонгуульд 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрогт нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл гарсан юм. Бүр төрсөн ахтайгаа нэг тойрогт үзэх гэж байна. Гэхдээ ах нь өөр тойрог руу шилжинэ гэсэн албан бус мэдээлэл гарсан юм. Аваргын аав ээж нь Өвөрхангайх. Харин Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулга ахыгаа бараадаад хангайн бүсээс нэр дэвшээд гараад ирж магадгүй гэж олон нийт харж байна.

Харин тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Үхсэн ацны чинь улстөр бэ. Намайг зүгээр тайван орхи" гэсэн пост оруулсан байв. Харин аварга маань гэр бүлийнхээ хамт гадаадад аялж зугаалж яваа бололтой өдөр бүр зургаа оруулсаар байгаа харагдана. Түүний хувьд өөрөөсөө олон насаар дүү загвар өмсөгч М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй ханилж, хөөрхөн охины аав ээж болцгоосон билээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.