| | USD/MNT 0₮
Хоёр хоногийн өмнөөс эхэлж нийт нутгийн хамарсан хүчтэй салхи шуурга, цасан шуурга болов. Өчигдөр гэхэд Нийслэлд хүчтэй шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас хүмүүсийн эд хөрөнгө сүйдэх тохиолдол мэр сэр гарчээ. Тухайлбал, чанар муутай барилгын фасад салхинд хийсч нурж унасны улмаас гурван хүний машины дээвэр цонхыг хагалж сүйтгэжээ. Салхи шуурга нь хүчтэй байсан уу, барилгын чанар материал муу байсан уу гэдгийг ямартай ч харуулав.
Сүүлийн үеийн барилгууд чанаргүй, маш муу материалаар баригддаг гэдгийг байгалийн гамшиг үзэгдлийн шалтгалтаар тов тодорхой харуулж байна. Одоо тэгээд байрны дор машинаа тавьсан иргэдийн буруу юу эсвэл, чанаргүй материалаар байраа барьсан компанийн буруу болох уу, ямартаа ч машины сүйтгүүлсэн иргэд холбогдох газруудад нь гомдол гаргахаар болжээ. Ер нь салхи шуурга бороо цаснаас болж барилга байгууламжийн чанар ямар байгааг харуулдаг. Чанар муутай баригдсан барилгыг хүлээж авдаг УОК бас буруутай байх болов уу. Ихэвчлэн барилгаа хүлээлгэж өгөхийн тулд хахууль өгдөг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг юм билээ.