| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн талаар яг одоо мэдээлэл хийж байна. Энэ сарын 16 хүртэл нийтдээ 4800 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байгаа.
НМХГ-аас энэ төвүүдэд лац тавьж, хяналт тавин ажиллах юм байна. Мөн энэ хугацаанд ямар халдваргүйжүүлэлт хийх вэ гэхээр иргэд байгууллага болон гэртээ натри болон жавелионыг хэрэглэнэ. Өглөө бүр ажилчдынхаа амны хаалтыг тогтмол зүүлгэж, биеийн халууныг хэмжиж үзэх ёстой.
Гарыг бохирдсон бүрт савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгана. Мөн үйл ажиллагааг нь зогсоосон худалдааны төвүүд нийтийн ариун цэврийн өрөө болон суултуураа байнга цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ёстой гэсэн зөвлөмжийг НМХГ-аас өгч байна.
Энэ сарын 16 хүртэл нийтдээ 4800 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна