| | USD/MNT 0₮
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Есөнзүйл, Хужирт суманд нийт таван иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон, Хужирт суманд автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан дуудлагаар Онцгой байдлын албанаас 10 гаран алба хаагч, 3 автомашин, сумдын Онцгой комиссоос 10 алба хаагч, 4 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Иймд иргэд, тээвэрчид, малчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.