Өнөөдрийн барилдаанд аймгийн арслан Л.Энхсаруул түрүүлжээ
Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ард олонд "Атар"-ын хэмээн нэршсэн Монгол Улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан –Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Аззаяа үзүүрлэв.Дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Янгир Хайрхан” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Восток Сет Энерго Луч” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн заан Б.Батбаян нар шалгарлаа. Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн начин Х.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл нар үлдэв. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Ю.Алтансүхэд МҮБХ болон ахан дүүс, Төв, Завхан аймгийн удирдлага, хамт олон, үе тэнгийн бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж байлаа.