| | USD/MNT 0₮

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН УАШ ТЭМЦЭЭНД 600 ГАРУЙ ТАМИРЧИН ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

Эрүүл чийрэг, спортлог иргэн бэлтгэх, их спортын ач холбогдол үнэ цэнийг сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бөхийн U-15 улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 сарын 11-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулагдаж байна. Өмнөговь аймгийг 2024 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тусгагдсан уг тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ. Мөн хүндэт зочноор МУ-ын нэрийг тив дэлхийд дуурсгасан МУ-ын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Аймгийн БТСГ-ын дарга, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4-р байрын шагналт 2004 оны олимпийн наадамд оролцогч,Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ, улсын начин Т.Энхтуяа , МУ-н гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр , МУ-ын гавъяат дасгалжуулагч олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэж байна.

Уг тэмцээн зохион байгуулагдсанаар Өмнөговь аймгийн хүүхэд багачуудад чөлөөт бөхийн спортыг сурталчлан таниулах, уг спортоор хичээллэх, тив дэлхийд гарах хүсэл мөрөөдөлтэй болох, шилдэг тамирчид төрөн гарах зэрэг ач холбогдолтой юм.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.