| | USD/MNT 0₮

Бурхан урлаач З.Энхтайван:Та битгий санаа зов, төрсөн л бол өтөлдөг үхдэг жамтай

Бурхан урлаач З.Энхтайван одоо цаг үед амьдарч байгаа хүмүүсийн мөн чанар, хүн чанар, адгуу яаруу зан болоод аливаа зүйлд санаа зовдог зүйлийг нь "аргадаж" ийнхүү зөвлөгөө өгчээ. Тэрбээр, 

Та битгий санаа зов. Төрсөн л бол өтөлдөг, үхдэг жамтай.
Та битгий санаа зов. Хүүхэд нас, сурагч нас, шилжилтийн нас, оюутан нас, өтөл нас гээд хувь байвал нэг насандаа олон зүйл туулдаг учиртай.
Та битгий санаа зов. Амьдралын жам. Муулах, сайлах, өшөөрхөх, ойлгох, ичэх, баярлах ертөнцийн хууль.
Та битгий санаа зов. Өсгөсөн хүүхэд чинь тоохгүй үе гарна. Өтөл насанд тань танихгүй хүн цөөнгүй учирна.
Та битгий санаа зов. Ертөнцийн амьдрал зовлон, гэвч жаргалыг хүсдэггүй хүмүүн байтугай адгуус байдаггүйг сана.
Та битгий санаа зов. Таныг өнөөдөр муулж байгаа хүмүүн муулуулж байсан хүн бүгд зуун жилийн дараа хумхийн тоос ч байхгүй болно.
Та битгий санаа зов. Өндөр байшин, давхар хаус хурдан интернэт байсан ч, байхгүй ч...
Та битгий санаа зов. Хүсвэл цемэнтэн шалан дээр бусдын хийгээд өөрийн эрхийн төлөө ихэс дээдэс хонодгийг сана.
Та битгий санаа зов. Хорсол атаархал айх, ичих харамсах, мөрөөдөх энэ мэдэрч байгаа бүхэн та бидний асуудал, тийм болохоор "Амьд байгаадаа Амьд байгаадаа Амьд байгаадаа" таларх.
Та битгий сана зов хэмээн өгүүлжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.