| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл Дээд шүүхийн шүүгч нартай холбоотой мэдээллийг гаргажээ.
Тэрбээр "Хэрэгт холбогдсон онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон 15 шүүгч байдаг юм байна. 23 шүүгчийн 15 нь гэмт хэрэгт холбогдсон байгаа юм. Энэ гэмт хэргүүд нь их ноцтой мөнгө угаасан нь найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь долоон шүүгч, захилгаар хэрэг шүүдэг, газрын наймаанд холбогдож байсан шүүгч, бүр ЖДҮ-д хүртэл холбогдож байсан. Хамгийн аймаар нь эдгээр шүүгчид эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас Дээд шүүхийн шүүгчийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл ёсзүй талаасаа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг ч даах ёсгүй шүүгчид. Ийм хүнд төрлийн гэмт хэрэгт холбогдсон шүүгчид гэхэд 60 хувь. Эдгээр хүмүүсийг хэн томилоод байдаг юм бэ гээд харсан чинь гайхалтай дүр харагдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр олон жил ажилласан байдаг би. Энэ хүнийг Ерөнхийлөгч хийж байхад 17 шүүгч нь томилогдсон байдаг. Яагаад ийм нээнтэгтэй сонин хүмүүсийг томилоод байдаг вэ гэдгийг ойлгоогүй.
Ц.Элбэгдорж хүний эрхийг дэмждэг хүн байсан. Нөгөө талдаа ямар хүмүүсийг Дээд шүүхэд томилоод байсан бэ гэхээр жинхэнэ утгаараа тэнд гэмт хэргийг нийлж ажиллуулах хүчин чадлыг бий болгочихсон байсан байгаа байхгүй юу. Энэ сонин томилгоонуудаас болоод нээнтэгтэй шүүгчид нь шударга ёсны оргил дээр гараад суучихсан. Эдгээр шүүгчид Монголд хэнд хэрэгтэй юм бэ гэхээр гайхалтай дүр зураг харагдана. Шийдэгдэж байгаа хэргүүдийн хамгийн сүүлийн маргаан Дээд шүүх дээр ирдэг. Доод шатныхан шударга шийдвэр гаргалаа ч Дээд шүүх дээр хэрэг ирнэ. Тэгэхээр шүүгчид нь захиалгаар хэргийг шүүх хамгийн магадлалтай эцсийн шүүгч болж. Үе үеийн Ерөнхийлөгчид хурууны үзүүрээр буюу хэрэг захиалахад тийм хялбархан хүмүүсийг бүрдүүлжээ гэж харж хардаж байгаа юм.
Ямар ч байсан хамгийн сүүлд тогтоол шийдвэр гарын үсэг зурсан байдлыг нь түүвэрлэж олоход С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Цогт, Ц.Амарсайхан, Ч.Хосбаяр, П.Золзаяа, Г.Алтанчимэг, Ч.Тунгалаг, Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа, Д.Ганзориг, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Б.Цогт, Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, М.Батсуурь гэх мэт 23 шүүгчийн нэр байна" гэжээ.