| | USD/MNT 0₮
2024 оны УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдсэн байна. Энэ жилийн сонгууль их онцлогтой, өрсөлдөөн ихтэй сонгууль болно. Яагаад гэвэл парламент 126 гишүүнтэй болно гэсэн үг. Одоо бол 76 гишүүнтэй байгаа энэ тоо нэмэгдэж 126 гишүүн төр түмнээ төлөөлж Төрийн ордонд сууна гэсэн үг юм. Тиймээс боломжтой гэсэн болгон нь шаансаа үзэж нэр дэвшинэ гэсэн бодолтой л байгаа байх.
Харин аймгуудыг нэгтгэж, тойргуудыг нь томсгосон байгаа. Хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгийг нам эвслийнхэн мэднэ. Одоогоор яг хэн нэр дэвших нь тодорхойгүй ч таамагласан прогнозыг улстөрийн хүрээнийхэн болон судлаачид гаргаад байгаа юм. Таамаг төдий явж байгаа хүмүүсийн дунд урлаг соёл спортынхны нэр ч дуулдаж эхэллээ. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамбын нэр дуулдаж эхэллээ. Түүний хувьд аварга цолонд хүрснээсээ хойш Бөхийн холбооны ёсзүйгүй үйлдэл болон сэргээшийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүйгээс болж барилдахаа больсон гэж хэлж болно. Ерөөсөө заал танхим болон зүлэг ногоон дэвжээндээ гарахаа больсон аварга маань их хуралд Ардчилсан намаас буюу 1 р тойрог болох хангайн бүсээсээ нэр дэвшинэ гэж итгэчихсэн сэрүүн зүүдэлчихсэн яваа юм биш биздээ. Угтаа бол аварга хүн төрд сууж түмнээ төлөөлж дуу хоолой болж чадах уу. Гишүүний ажил хийж чадах уу, нөгөөтэйгүүр сонгогдох уу санал авахуу гэдэг анхаарал татаж байна.
Олон нийтийн зүгээс бол төрд урлаг соёлынхон спортынхон хэрэггүй. Бөхчүүд нь бөхөө барилдаж дуучид жүжигчид нь уран бүтээлээ хийгээд явбал зүгээр шүү гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Ямартаа ч Ч.Санжаадамба аваргын нэр таамаг дунд орчихсон явж байна шүү.