| | USD/MNT 0₮
Бриллиант эмнэлгийн хавдрын мэс заслын эмч Ч.Энхболд өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2024.04.12/ “Мэс засалд хэзээ орох үгүйг лам, үзмэрчид л шийдэж байна. Хавдартай байж сайн өдөр алга намар мэс засалд орно гээд яваад өгсөн” гэж бичжээ. Тус сэдэв нь зарим иргэд хэт шашинлаг, мухар сүсэгт автсан, шинжлэх ухаанч бус сэтгэлгээ нийгэмд нийтлэг байдаг талаарх асуудлыг хөндөж байна. Мөн сонирхуулахад, тус эмнэлгийн хавдрын мэс заслын тасаг улсын эмнэлэгт нээж үзээд боломжгүй гэж буцаасан 5.9 кг хавдрыг мэс заслын аргаар амжилттай авсан юм. Тухайн мэс заслыг гардаж хийсэн эмч нь дээрх постыг бичсэн Ч.Энхболд аж.