| | USD/MNT 0₮

Компаниудын татварын буцаан олголт ₮68.6 тэрбумыг шилжүүлж эхэллээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд өнөөдрөөс /2024.04.12/ шилжүүлж байна.

Тодруулбал, 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1% -иар татвар төлнө. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-иар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болсон. Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлдэг.

Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1%-иар төлдөг болсон.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.