| | USD/MNT 0₮

ФРАНЦ ИРГЭНТЭЙ ХАМТ НЭГ ОНГОЦООР ИРСЭН ДЭМБ-ЫН АЖИЛТНУУД ӨНӨӨ ӨГЛӨӨ НУТАГ БУЦЖЭЭ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан билээ. 

Тодруулбал, тэд ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран  Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм. 

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, санал солилцсон байдаг. Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өчигдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн юм. 

Тэрбээр “Мэдээлэл үнэн, Германы мэргэжилтнүүд холбогдох ёс журмын дагуу шинжилгээ өгч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа. Бид халдвар авсан франц хүний эрүүл мэндийн төлөө бүх чадлаараа ажиллана. Хятад, Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали таван улсаас ирсэн иргэдийг шууд тусгаарлан, шинжилгээ авч буй. Энэ таван оронд Франц улс багтаагүй, нөгөөтээгүүр тухайн иргэнд онгоцноос буух үед ямар нэг халдварын шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгөөд явуулсан" гэсэн.

Тэгвэл ДЭМБ-ын ажилтнууд өнөө өглөө нутаг буцсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Халдвартай хүнтэй цуг нэг онгоцонд ирсэн хүмүүсийг ядаж 14 хоног тусгаарлаж ажиглах ёстой. Ард иргэд ч тусгаарласан байгаа гэж ойлгож буй. Гэтэл өнөө өглөө явсан гэв.

Үүнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад "Тэд өглөөний онгоцоор явсан. Бүгд шинжилгээ өгсөн Ковид 19 илрээгүй.Тусалсан хүмүүсээ муулах нь монгол хүний ёс жудаг биш" гэсэн хариултыг өглөө. 

ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өчигдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.