| | USD/MNT 0₮

О.Оюунчимэг: Энэ сарын 15-ныг хүртэл цасан болон шороон шуурганы аюултай үзэгдэл болно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулав.

Дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар

Дөрөвдүгээр сарын 14-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал өнөө шөнө Увсын зүүн хэсэг, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдэл болно.

13-нд өдөртөө Архангайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, шөнөдөө Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Өнөөдөр/2024.04.12/ Говь-Алтай, Ховдын нутгаар, 13-нд Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 18-24 метрийг давж, хүчтэй шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.

Иймд аймаг, орон нутгийн цаг агаарын мэдээллийг сонсож, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

Маргааш/2024.04.13/ нутгийн зүүн хагаст илүү дулаан, салхитай байх боловч нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст өнөөдрийн байгаагаас -10...-15 градусаар эрс хүйтэрнэ.

Дөрөвдүгээр сарын 15-20-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах төлөв гарсан болохыг ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцууллаа.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.