| | USD/MNT 0₮
Жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг тэнгэрийн орныг /2024.04.08/-ний өдөр зорьсон харамсалтай явдал болсон. МУГЖ И.Одончимэг болон Н.Зориг нь дундаасаа Номун гэх охинтой болсон ч хамтын амьдрал нь бүтээгүй юм. Түүний талаар МУГЖ И.Одончимэг цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр, “Ийм л залуу халуун насандаа хөөрхөн охины ээж, аав болон баярлалдаж явлаа... Би энэ зургыг Зоригоогоос гаргаад ир гээд л нэхэж байгаад байн байн үздэг байж билээ. Ид л олон кино найруулагч нар маш их авьяастай, өвөрмөц дүр төрхтэй, хачин гоё зөөлөн тослог хоолойтой, бүх дүрүүдээ ялгах оюуны их потенциальтай хачин сайхан жүжигчин гарч ирлээ гэж ид шуугиж ярьж эхэлсэн үе....Амьдралын нугачаанд бидний амьдрал хоёр тийшээ болсон ч хэн хэндээ нэг нэгнийгээ хүндлэх зай үлдээсэн байсандаа бидэн хоёр. Өнөөдөр хайртай ээж, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хайртай Номунаа чинь, дотны бүхэн чинь чамайг минь хүндэтгэлтэй үдлээ. Эргэж охиндоо төрөөрэй! Охиноороо сайн хайрлуулаарай, эмээгээр нь ч бас шавиагаа ханатал хайрлуулаарай” гэж бичжээ.