| | USD/MNT 0₮

Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах тухай иргэдээс санал асуулга авч байна

2023 оны 01 дүгээр сарын 21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар болсон. Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр, ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өснө гэж тооцоолсон юм. Гэтэл тухайн нэг чигийн хөдөлгөөн нь ХУД-ийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг 20.000 иргэд, 1000 гаруй аж ахуйн нэгжийн эрүүл аюулгүй аюулгүй орчин амьдрах эрх болон үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн тус шийдвэрийг цуцлахыг хүсжээ. Иймд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах тухай иргэдээс санал асуулга авч байна.

Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.