| | USD/MNT 0₮
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд дуусч Монголын хоёр бөх финалдсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т. Тулга 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр жингийн хүчтэй өрсөлдөгч Ираны алдарт бөх Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан боллоо.
Мөн 79 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Бямбадорж, дэлхийн мөнгө, хүрэл медальтай Ираны Мохаммед Ашгертай барилдсан.
Тус барилдаанд Э.Бямбадорж 12:2-оор ялагдлаа. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялсан. Харин дөрөвний нэгт үлдэх барилдаанд Японы бөхийг 5:3-аар ялж хагас шигшээд Узбекистаны Хасановыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.