| | USD/MNT 0₮
Монголд коронавирус илэрсэнтэй холбоотой хөл хорио тогтооно хэмээн өчигдөр иргэд зах худалдааны төвүүд болон шатахуун түгээх станц дээр бөөгнөрөл үүсгэж үймсэн билээ.
Энэ байдлыг далимдуулан томоохон зах худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүнээ үнийг үндэслэлэгүйгээр нэмж, зарим эмийн сангууд амны хаалтын үнээ хоёр дахин нэмсэн байна гэх гомдол мэдээлэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт ирсэн байна.
Харин тус газраас үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэх аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм.
Хэрвээ томоохон зах худалдааны төвүүд мах барааны үнээ нэмсэн байвал иргэн та ШӨХТГ-ын 18001284 дугаарын утсанд холбогдож мэдэгдэхийг хүсч байна.
Хэрэв томоохон зах худалдааны төвүүд барааны үнээ нэмсэн бол 18001284 утсанд мэдэгдээрэй.