| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой асуудлаар улстөрч, хуульч, судлаачид мэдэгдэл хийнэ

Өнөөдөр (2024.04.12) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: “Кемпински” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглалыг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 9972-4869.

10.00 цагт: МҮХАҮТ-д “ТОП-100” ААН оролцсон “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас 9119-7636.

10.00 цагт: “Туушин” зочид буудалд Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлын хангахад улстөрийн намуудын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” уулзалтыг нам тус бүрээр зохион байгуулж байна. Утас: 9988-5696.

10:45 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой асуудлаар улстөрч, хуульч, судлаачид хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.