| | USD/MNT 0₮

Эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шар өвс, гэр шатаж байхтай таарч унтраажээ

Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ногоон бүсэд ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.

Баянзүрх дүүрэгт ажиллаж буй бүрэлдэхүүн өнөөдөр /2024.04.11/ эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байхтай таарч шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид бүрэн унтраалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Яргайтын богины аманд гарсан шар өвсний гал түймрийг Чингэлтэй дүүргийн эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж унтраалаа.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.