| | USD/MNT 0₮

Сөрөг хүчний нам сонгуульд ялсан нь БНСУ-ын Ерөнхийлөгчид хүнд цохилт боллоо

БНСУ-ын парламентын сонгууль энэ сарын 10-нд болсон. Сонгуулийн дүн эхнээсээ гарч сөрөг хүчний нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 9 цаг орчимд ихэнх саналыг тоолж дууссан бөгөөд сөрөг хүчний буюу либерал үзэл баримтлалтай Ардчилсан нам Үндэсний Ассемблейн 300 суудлын 174-ийг нь авсан байна.

Ингэснээр консерватив үзэл баримтлалтай Ард түмний хүч намаас гарсан Ерөнхийлөгч Юн Сог Ёль үлдсэн гурван жилийн хугацаандаа ч мөн сөрөг хүчний хяналттай нүүр тулахаар боллоо.

Тодруулбал 1987 онд БНСУ-д одоогийн Ерөнхийлөгчийн тогтолцоо бүрдсэнээс хойш бүрэн эрхийнхээ таван жилийн хугацаанд бүгдэд нь сөрөг хүчний намынхаа хяналтад байхаар болж буй анхны Ерөнхийлөгч болж байна.

Мөн 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльд ялагдаж байсан Ардчилсан намын дарга И Жэ Мюн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд энэ удаагийн сонгуулийн үр дүн нөлөөлж магадгүй болов.

Эх сурвалж: The Korea Times

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.