| | USD/MNT 0₮

Дорнод аймаг, Матад сумд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан ба 100 га талбай шатжээ

Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ 04.10-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Матад суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг ажиллаж, мөн өдрийн 21:35 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 100 га орчим талбай шатжээ. Иймд иргэн та гал түймэр гарахаас сэргийлж анхаарал, сэрэмжтэй хандана уу!  

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.