| | USD/MNT 0₮
Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар коронавирусын халдвар илэрсэ Франц улсын иргэнтэй ойрын хавьталд орсон буюу 1-р хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн гадаадад байгаа нэн шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авна. Солонгосоос 300 гаран Японоос 100 гаруй ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлэгээр явсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд авна. Европоос мөн ийм иргэдээ Москва, Истанбулаар авахаар тооцоолж байгаа аж.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Ташрамд сануулахад, өчигдрийн УОК-ын хурлаар Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн билээ.
Франц иргэнтэй ойрын хавьтлын 26 хүний онош СӨРӨГ гарлаа