| | USD/MNT 0₮
Салтанат Нукенова 1992 онд төрсөн.ORDA болон Ulus Media агентлагийн мэдээлснээр эмэгтэй Астана хотын төвд байрлах “Бау” ресторанд нас барсан байна. Тус байгууллага нь Бишимбаевын гэр бүлд харьяалагддаг Гастро-Площад Центр худалдааны төвийн барилгад байрладаг гэж Улус Медиа тэмдэглэжээ.Казахстан усын Эдийн засгийн сайд асан Бишимбаев өөрийн эхнэр үзэсгэлэнт сайхан Салтанат гэх бүсгүйг өөрийн ахын хоолны газар хэрцгийгээр дахин дахин зодсон нь бичлэгт нь үлдсэн.Газар ухаан алдаад унахаар нь унтчихлаа гээд орхисон.12 цагийн хугацаанд үхэлтэй тэмцсэн түүнд хэн ч түргэн тусламж дуудаагүй нас барсан харамсалтай 2024 оны 11-р дүргээр сард гарсан. Түүний биед бараг бүтэн хэсэг үлдээгүйг шүүх эмнэлэг тогтоосон. Нөхөр нь харин үхтэл нь зодчихоод өөр өрөөнд хүмүүс дуудаж оройн зоог барьсан байгаа юм.
Энэ хэрэг явдал Казахстан усын охид бүсгүйчүүдийг цочроож, шуух хурлын хором бүрийг улсаараа шүүж, бүгд дуу нэгтэйгээр бүсгүйн төлөө тэмцэж босч байна.
Шүүхийн шударга бус байдлыг бүгд шүүмжилж Бишимбаевыг бүх насаар нь хорих ял өгөхгүй бол улсаасаа дурвэх хөдөлгөөнийг залуучууд зохион байгуулж байна.Казакстаны эдийн засгийн сайдаар ажиллаж байсан төдийгүй Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ойрын хүрээллийн туслах гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн явдал улс орныг ихээхэн цочирдуулсан юм. Бишимбаев нь өмнө нь авлигын гэмт хэргээр яллагдаж 2018 онд 10 жилийн хорих ял сонссон боловч жилийн дараа өршөөлөөр суллагдсан байна. Энэ удаад түүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 20 жилийн хорих ял сонсох юм байна.