| | USD/MNT 0₮

Худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна

"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлж байна. Үүнээс мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй 5 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.