| | USD/MNT 0₮
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, нэр холбогдсон алба хаагчийг саатуулаад байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.
Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан.
Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана" гэлээ.