| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл: Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд ЦАЛИНТАЙ чөлөө олгоно

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулж мэдээлэл хийсэн. Энэ үеэр  эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гурваас дээш 0-5 насны хүүхдүүдтэй ээжүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл гэрээсээ буюу цахимаар ажлаа хийх боломжоор хангах эсвэл ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоор болсон тухай мэдээлж байсан юм. Тэгвэл энэхүү шийдвэрээ өөрчилж коронавирусын халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор жирэмсэн болон 0-12 настай хүүхэдтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд 3-р сарын 11-30-ны өдрийг хүртэл гэрээсээ ажлаа хийх, хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох боломж бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.