| | USD/MNT 0₮

Баянгол дүүргийн зочид буудалд Хятад улсын иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.01-ээс 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд) 35.346 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 546 хэргийг хүргүүлсэн байна.

 Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 184, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 253, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, бусад 9 хэрэг байна.

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.