| | USD/MNT 0₮

ТЦА-ны даргаар цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайханыг томиллоо

Өнгөрсөн сард түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас уг зохицуулалтыг хийж, ажлын зураг авалт хийсэн байдаг.

Уг асуудалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл түүний албан үүргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан үргэлжлүүлэхээр томилогджээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.