| | USD/MNT 0₮
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг сэргээлээ гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Сэргээшийн асуудалд холбогдож барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгах дээрээ тулсан М.Бадарч Арбитрийн шүүхэд хандсан. Тэгвэл шүүх хурлын тов тодорхой болж энэ сарын 29-нд тогтоожээ.
Тодруулбал "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр"-аас "М.Бадарчийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороонд холбогдох хэргийн үндсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд товлогдлоо" гэж мэдээлсэн байна. Хамгийн гол нь шүүх хурал олон нийтэд нээлттэй болно гэжээ. Хэрэв М.Бадарч буруугүй Арбитрийн шүүхэд ялалт байгуулах юм бол МҮБХ-ноос М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх юм байна.