| | USD/MNT 0₮
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд танилцуулсан юм. Энэ үеэр шатахуунтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай байгаа. Ялангуяа Нью-Йоркийн хөрөнгийн бирж 2008 оноос хойш анх удаа ийм уналтад орж байна. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө гэсэн үг.
Харин шатахууны тухайд импортоор орж ирж байгаа шатахууны хангамж, нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг турхирч байгаа иргэд болон аж ахуйн нэгжийг цагдаа, тагнуулын газар өгч шалгуулна. Нийгмийг бухимдуулж, стрессдүүлж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Иймд нэгдүгээрт, хуурамж мэдээлэлд бүү автаач. Хоёрдугаарт, шатахууны нөөц, ханган нийлүүлэлт хэвийн байгаа. Гуравдугаарт, үнийн хувьд буурна. Угаасаа газрын тос дэлхийн зах зээл дээр 32-36 ам.долларын үнэтэй байгаа. Өнөөдөр 16.30 минутаас Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяр ямар шат дарааллаар шатахууны үнийг буулгах талаар мэдээлэл өгсөн" гэв.
Харин АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэхдээ “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 доллараар бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний 3 сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан байна.
УУХҮ--ийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож бид бүхэн ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэв.
Улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад өнөөдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй юм.
Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд танилцуулсан юм.