| | USD/MNT 0₮
СУИС-ыг сурдаг байсан дээд ангийн оюутнууд доод курсийн дүү нар аа дээрэлхдэг байсан гэх сэдэв нийгэмд үүсэж буй. Тэгвэл энэ талаар өөрийн үзэл бодлоо дуучин Б.Маралжингоо өөрийн цахим хуудаснаа өөрийн сэтгэгдлийг нийтэлсэн байна.
Тэрбээр,“Сая яригдсан асуудал бол ганцхан СУИС-ч биш манайхны нийтлэг соёл. Яг урлаг хийх гэж төрсөн хүмүүс нь хувьсагч босогч, ухамсрын өөр төлөвт түүчээ байх нь нийтлэг шинж чанар нь гэж боддог. Тийм хүмүүсийг цуглуулан боловсруулдаг гадны их дээд сургуулиуд ямар байдгийг сонирхоод үзээрэй.. Үнэтэй харагдах гялгар байх нь бүтээлч байхаас нь чухал хүмүүс, хэзээ ч урлаг сонирхож байгаагүй урлагийн хүмүүс манайд олон байдаг. Сая яригдсан асуудал бол ганцхан СУИС-ч биш манайхны нийтлэг соёл хандлагийн алдаа шиг санагдсан. Яаж ч бодсон ядаж урлагийн сургууль нь консерватив шинжтэй явцуу биш соёлын өөр түвшинд салхи оруулдаг байгаасай” гэж бичжээ.