| | USD/MNT 0₮

УЕП-т шилжсэн 7 ТЭРБУМЫН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ ХОЁР ЖИЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагад итгэх иргэдийн итгэл алдраад буй. Учир нь тухайн байгууллагуудад олон хэрэг шалгаж байна, шалгагдаж байна хэмээн ямар шийдвэр гарсан нь тодорхой бусаар олон жил замхардаг. Үүний нэг тод жишээ нь Хөгжлийн банкнаас 2.2 сая ам.доллар залилсан хэрэг юм. Тодруулбал, одоогийн ханшаар 7 тэрбум төгрөг залилсан этгээдүүдийн хэрэг прокурор дээр гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Энэхүү хэргийн талаар бид НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ТОДРУУЛАХАД, Б.БЯМБАДОРЖ, Б.БАТТУЛГА, Э.ЗОЛХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЕП-ЫН ГАЗРААС ШАЛГАЛТЫН АЖИЛ ЯВУУЛЖ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДЭД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДСЭН БОЛОВЧ ТУХАЙН ЭТГЭЭДҮҮД ЭС ЗӨВШӨӨРЧ ДЭЭД ШАТНЫ ПРОКУРОРТ ГОМДОЛ ГАРГАСАН. ТИЙМЭЭС ОДОО ДЭЭД ШАТНЫ БУЮУ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ГОМДОЛ ГАРГАСАН ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙГАА ГЭЛЭЭ.

Нэмж мэдээлэхэд, энэ хэрэгт холбогдсон гэмт этгээдүүд одоогоор цагдан хоригдоогүй байгаа аж.

Үүнээс үзэхэд их хэмжээний мөнгө залилсан буюу санхүүгийн томоохон хэрэг хоёр жилийн хугацаанд Улсын ерөнхий прокурорын газар гацаж байгаа нь уг байгууллага нөлөөнд автсан уу гэх хардлага төрүүлж буй юм.

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.