| | USD/MNT 0₮

Б.Энх-Амгалан: Гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчирна

Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гурваас дээш болон 0-5 насны хүүхдүүдтэй ээжүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл гэрээсээ буюу цахимаа ажлаа хийх боломжоор хангах эсвэл ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: ОХУ, Турк, Казакстаны нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ. Ийнхүү нислэг хаасантай холбоотой нэн шаардлагатай иргэдийг эхний ээлжинд авчирна. Өөрөөр хэлбэл, өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, эмчилгээнд явсан, жирэмсэн эмэгтэйчүүдийг эх орондоо авчрахаар болсон. Харин нислэгийг МИАТ хийнэ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Шатахууны тухайд зохиомол хомсдол үүсгэж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хариуцлага тооцно. Импортоор орж байгаа шатахууны хангамж болон нийлүүлэлт хэвийн байна. Дээр нь шатахууны үнэ буурна. 

ШУУД ҮЗЭХ: 

Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.