| | USD/MNT 0₮
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрсөн 2021 онд гарч байв. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан байдаг. Залилан үйлдэгчид банкны харилцагч гадны компаныг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн байжээ. Энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон.
Уг хэрэгт холбогдох шүүх хурал 2022 оны наймдугаар сарын 11-ны өдөр товлогдсон боловч яллагдагчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд 08 сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
ХОЁР ДАХЬ ШҮҮХ ХУРЛААР Б.БЯМБАДОРЖ, Э.ЗОЛХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН БАЙДАГ. ГЭВЧ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС МӨРДӨН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯМАР ШАТАНД ЯВАГДАЖ БАЙГАА ТАЛААР ТОДОРХОЙГҮЙ ГАЦСАН БАЙДАЛТАЙ БАЙНА.
Эх сурвалжийн мэдээллээр, залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн 2 сая ам.долларын 1.1 саяыг нь Улаанбаатар хотоос Ланд-Крузер маркийн автомашин дотроос олжээ. Тухайн мөнгө ч гэсэн одоогоор хаашаа орсон нь тодорхойгүй байна.
Бид энэ талаарх мэдээллийг тодруулан хүргэх болно.