| | USD/MNT 0₮
Иргэн Б.Очирваань нь Улаанбаатараас Франц улсын Парис хот хүртэл дугуйтай туулсан байна. Уг аяллын үеэр 11 сарын хугацаанд 14000 км замыг туулахдаа 20 улсад очжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Давка ахтай цуг дугуйгаар Лондонгын төвийг үзлээ! Миний Нисдэг Бор түр ээлжийн амралтаа авч, ахын Номин Ногооноор салхилав. Бид хоёр цаг гаран жийсээр хамгийн эхэнд олимпийн паркад байрлалтай West Ham клубын цэнгэлдэхийг үзсэн! Үнэхээр тасархай гоё цэнгэлдэх байналээ. Дотор нь тоглолт үзвэл бүүр гайхалтай гоё байхдаа. London Stadium-д энэ 2 дахь өдөр West Ham vs Tottenham тоглолт болно. Харин дараа нь Лондонгийн хамгийн алдартай бэлгэдлийн нэг Tower Bridge - Цамхаг гүүрээр дугуйтай яваад цаашаа St. Paul's Cathedral сүмийг үзсэн. Тэндээс шууд London Eye буюу алдартай алсыг харагчыг үзэнгээ цаашаа хамгийн алдартай Big Ben цагтай цамхагтай танилцсан! Үнэхээр нүд, сэтгэл баясгах өвөрмөц өнгө, төрхтэй байсан. Цагтай цамхаг доор зураг аваад зогсож байхад Улаан автобус, Хар такси яг хажууд ирж зогсоод зурганд гоё орсон. Хамгийн сүүлд Букингемийн ордон орж үзээд харих замдаа Шерлок Холмс гэдэг пабаар дайраад өнгөрсөн.
Өнөөдөр бол үнэхээр сайхан мартагдашгүй дурсамж дүүрэн өдөр байлаа. Дугуйн гайхамшигт хурдаар Лондон хотын үзэсгэлэнт төрхийг тольдох үнэхээр гайхалтай сайхан сэтгэл сэргэм ташаалтай байлаа . Давка ахдаа үнэхээр, үнэхээр маш их баярлалаа. Миний аяллыг байнга дэмжиж, маш үнэтэй зөвлөгөө болон үргэлж урам өгөөд зогсохгүй Англид буухаас эхлүүлээд бүх зүйлд чин сэтгэлээсээ туслаж байгаад талархаж үл барна. Өнөөдөр хот үзүүлсэн ахын Номин Ногоон бас үнэхээр их баярлалаа” гэж нийтэлжээ.