| | USD/MNT 0₮

ФРАНЦ ИРГЭНТЭЙ ХАМТ ИРСЭН АНГЛИЙН ИРГЭНИЙГ УВС АЙМАГТ ТУСГААРЛАЖЭЭ

Франц иргэнээс коронавирусын халдвар илэрч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан байгаа. Тэгвэл түүнтэй хамт энэ сарын 2-нд онгоцонд зэрэгцээ суудалд сууж ирсэн 67 настай гэрэл зурагчин Английн иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлажээ.

Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд орчуулагч болон жолооч, тогооч нартай нь тусгаарласан байгаа юм байна. 

Увс аймгийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд тус иргэнтэй хавьталд орсон 50 гаруй иргэнийг олж тогтоон шинжилгээ авч эхэлжээ.

Увс аймгийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд тус иргэнтэй хавьталд орсон 50 гаруй иргэнийг олж тогтоон шинжилгээ авч эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.